#MMCG компани ISO 20252:2019 (Market, opinion and social research, including insights and data analytics) стандартыг нэвтрүүлж, ОУ-ын гэрчилгээжүүлэлтийн байгууллага CIRQ (Certification Institute for Research Quality)-ийн аудиторын тайлан дүгнэлт, удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу гэрчилгээжүүлэлт хийгдсэн байгууллага боллоо.
Манай компани уг стандартыг нэвтрүүлсэн Монгол Улс дахь анхны компани, түүнчлэн 2019 оны шинэчилсэн хувилбар (Стандартын шинэ хувилбар ISO байгууллагаас 2019 оны 2 дугаар сард гарсан)-ын дагуу гэрчилгээжүүлэлт хийгдсэн олон улс дахь анхны компани болж байна.
Монгол Улс дахь судалгаа зөвлөх үйлчилгээний салбар олон улсын жишигт хүрч, өрсөлдөх боломжтой болж байгааг та бүхэндээ дуулгахад таатай байна.
Энэхүү гэрчилгээ нь 2019 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болж, манай компани олон улсын улсын стандартын дагуу судалгааны үйлчилгээг үзүүлдэг болохыг гэрчилж байгаа юм.
Судалгааны зах зээлийг хөгжүүлэхэд бидэнтэй хамт байсан захиалагч, хамтран ажиллагчид, зөвлөхүүд, ажилтнууддаа баярлалаа.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү