Уг судалгааг бид насны ангилалаас гадна орлогын 2 түвшинд гүйцэтгэсэн ба дундаж орлоготой харилцагчдын хувьд ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГЫН ТАНХИМ-д 8-н оролцогчтойгоор нийт гурван “Фокус бүлгийн ярилцлага /FGD/”-ыг, өндөр орлоготой харилцагчдын хувьд “Ганцаарчилсан ярилцлага /IDI/”-ыг зохион байгуулсан.
Ийнхүү банкны салбарын сегментийн зан төлвийн судалгааг чанарын өндөр түвшинд амжилттай хийж гүйцэтгэсэн нь бусад салбарын зорилтот сегментийн судалгааг нарийвчлан судлахад ихээхэн ач холбогдолтой судалгаа боллоо хэмээн компанийн удирдлагын зүгээс сайшаан үзэж байна.