Сүү, цагаан идээ нь Монголчуудын уламжлалт хүнсний нэг бөгөөд хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай хүнсний бүтээгдэхүүн юм.
Манай компани нь Улаанбаатар хотын сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг илэрхийлэх сэтгэл ханамжийн индексийг тооцох судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаагаар бид сүү, сүүн бүтээгдэхүүн, түүн дотроо өргөн хэрэглэгддэг “Сүү”, “Тараг”, “Зайрмаг” гэсэн гурван бүтээгдэхүүнийг тодорхойлох үзүүлэлт тус бүрт хэрэглэгчид ямар сэтгэл ханамжтай байгааг тодруулсан. Түүнчлэн хэрэглэгчид зарим үзүүлэлтэд яагаад сэтгэл ханамжгүй байгаа, хэрхэн сайжруулалт хийх хэрэгтэй, цаашид сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид яг юун дээр анхаарал хандуулан ажиллах ёстой гэж үздэг талаарх мэдээллийг чанарын судалгааны аргаар гүнзгийрүүлэн судалж, дэлгэрэнгүй мэдээллийг олж авсан.
Аливаа бизнесийн байгууллагууд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг тогтмол хугацаанд байнга хэмжсэнээр судалгааны дүнд үндэслэн шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь авах боломжтой болж байгаа. Энэ нь байгууллагууд хэрэглэгчдийнхээ хүсэн хүлээж буй бүтээгдэхүүнийг хүргэхэд чухал нөлөөтэй байдаг. Сэтгэл ханамжтай хэрэглэгч компанид дараах давуу талыг үүсгэж байдаг. Үүнд:
Таны бүтээгдэхүүн, үйлчилгээний хамгийн сайн СУРТАЛЧЛАГЧ байдаг;
Танаас дахин, ДАХИН ХУДАЛДАН АВАЛТ хийдэг;
Сэтгэл ханамжтай хэрэглэгч ҮНЭНЧ байдаг;
Таны нэг бүтээгдэхүүнд үнэнч байна гэдэг нь өөр бусад бүтээгдэхүүнд чинь мөн адил үнэнч байхын үндэс болдог;
Тэднийг барьж үлдэх нь шинэ хэрэглэгч олохоос 10 ДАХИН БАГА ЗАРДАЛТАЙ байдаг.
******ХЭРЭГЛЭГЧИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ХЭМЖИХ НЬ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БОЛОХООС ЗАРДАЛ БИШ ЮМ.******