Skip links

ТАТВАРЫН ШИНЭЧЛЭЛИЙН ХҮРЭЭНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ САНАЛ ЗӨВЛӨМЖИЙГ БОЛОВСРУУЛЛАА

Share This Post

Манай байгууллага татварын шинэчлэлд иргэд, ААН-үүдийн бодит хэрэгцээ шаардлага, санаа бодлыг тусгах зорилгоор оролцогч талуудын дунд өргөн цар хүрээтэй хэлэлцүүлгүүдийг зохион байгууллаа.
Фокус бүлгийн хэлэлцүүлэгт татвар төлөгч иргэд, хувиараа хөдөлмөр эрхлэгчид, мөн уул уурхайн бус салбарын бичил, жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хамрагдсан бөгөөд өнөөгийн татварын орчин нөхцөл, хууль тогтоомжийн хэрэгжилт, татварын процесс бүрд тулгамдаж буй асуудлуудыг хөндөн ярилцсан юм.
Судалгааны хүрээнд УБ хот болон 6 бүсүүдийн хэмжээнд нийт 15 удаагийн фокус бүлгийн хэлэлцүүлэг, 11 удаагийн ганцаарчилсан хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Ийнхүү татварын процессын сайжруулалтад чиглэсэн санал, зөвлөмжүүдийг боловсруулж, татварын хуулийн шинэчлэлд тусгах боломжийг бүрдүүллээ.

 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ