Хэрхэн хүчирхэг брэндийг бий болгох вэ? Та өөрийн хүчирхэг брэндийг бий болгож чадсан уу? гэсэн асуултыг бизнес эрхлэгч та өөрөөсөө асуугаад үзээрэй. Таны брэнд одоо танай компанийн өмч байхаа больж, хэрэглэгчдйн өмч болсон. Тиймээс аливаа брэндийг хэрэглэгчидтэй хамтран бүтээх нь амжилттай болох магадлалыг үлэмж хэмжээгээр нэмдэг ба бид Co-Creation загварыг захиалагчиддаа санал болгож байна.
Гэр ахуйн цахилгаан барааны салбарт өрсөлдөж байгаа томоохон 4 тоглогч байгаа бөгөөд тэд өөрсдийн үйлчилгээний чанар, бүтээгдэхүүний онцлог, маркетингийн бодлого зэргээс хамаарч ялгаатай имидж, ялгаатай хоногшуулалтыг бий болгоод байна.
Бид брэндингийн агентлагтай хамтран, гэр ахуйн цахилгаан барааны томоохон дэлгүүрийн брэндийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү ажлыг 2 үе шаттай хийж гүйцэтгэсэн. Эхний үе шатанд зах зээл болон брэндийн суурь судалгааг хийсэн ба 2 дахь үе шатанд брэндийн шинэ концептыг хэрэглэгчдээр үнэлүүлж, тэдэнтэй хамтдаа хөгжүүлсэн юм.