Монголын санхүүгийн зах зээлийн дийлэнх хэсэг буюу 95%-ийг банкны салбар дангаараа эзэлж байна. Гэсэн хэдий ч Санхүүгийн Зохицуулах Хорооны 2018 оны даатгалын салбарын санхүүгийн үйл ажиллагааны тайлангаас харахад 18 компани даатгалын үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд 2014 оноос хойш жил бүр даатгалын хураамжийн нийт орлого нэмэгдэж байна. Үүнээс даатгалын зах зээл тэлж, олон нийтийн даатгуулах хандлага нэмэгдэж байна гэж дүгнэж болох юм.
Хэдийгээр Монголчуудын даатгалын талаарх ойлголт, мэдлэг болон эрсдэлд хандах хандлага муу байгаа хэдий ч даатгалын бүтээгдэхүүний ач холбогдлыг олон нийтэд таниулан, зөв менежмент, зохистой зохицуулалтыг хэрэгжүүлж чадвал даатгалын компаниуд урт хугацаанд томоохон өсөлтийг харуулах бүрэн боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна. Манай компани даатгалын салбарт томоохон байр суурь эзэлдэг компанийн захиалгаар дараах судалгааг хийж гүйцэтгэлээ.
• Иргэдийн даатгалд болон эрсдэлд хандах хандлагыг судлан даатгалын салбарт шинээр хөгжүүлж болох бүтээгдэхүүнүүдийг тодорхойлох;
• Монголын 4 томоохон даатгалын компанийн харилцагчдын бүтээгдэхүүн, үйлчилгээн дэх сэтгэл ханамжийг харьцуулан судлах. Үүний үр дүнд захиалагч байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээний сул болон давуу талуудыг илрүүлэх, цаашид бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрхэн сайжруулах чиглэлийг тодорхойлсон.
“Давшгүй эрсдэлүүдээс амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалж даатгалд хамруулах нь маш чухал бөгөөд энэхүү туршлага нь дэлхийн томоохон улс орнууд болон хөгжиж буй орнуудад өргөнөөр тархаж, хүлээн зөвшөөрөгдсөн байдаг.”
Mongoljin Private Capital ХХК-ийн дарга
Жим Двайерт
IKON.MN-д тавигдсан ярилцлагаас иш татав.