Сэтгэл ханамжийн судалгаа нь хэрэглэгч, үйлчлүүлэгчийн зүгээс байгууллагын үйл ажиллагаанд өгч буй үнэлгээ ямар түвшинд байгааг тодорхойлдог судалгаа юм. Уг судалгаанаас байгууллагууд үйл ажиллагааныхаа яг аль цэг дээр алдаж байгааг харах боломжтой.
Манай компани нь банкны салбарт тэргүүлэгч Худалдаа Хөгжлийн банк, Хаан банк, Төрийн банк, Хас банк, Голомт банкны нийт 1100 харилцагчдын дунд банкны бүтээгдэхүүн үйлчилгээ, үйл ажиллагааг үнэлэх томоохон хэмжээний судалгааг Улаанбаатар хотын хэмжээнд зохион байгууллаа.
Уг судалгааг бид “Бүтээгдэхүүн”, “Үйлчилгээ”, “Урамшуулал болон сурталчилгаа” гэсэн үндсэн 3-н бүлэг, 12 дэд бүлгийн хүрээнд нийт 105 үзүүлэлтээр банкны цогц үнэлгээг хийсэн нь цаашид банкууд аль үзүүлэлт дээр түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй байгааг тодорхойлж өгсөн судалгаа боллоо.
Аливаа үйлчилгээний салбар нь харилцагчдаа үзүүлж буй үйлчилгээ, хүргэж буй бүтээгдэхүүндээ, явуулж буй сурталчилгаа, урамшуулалдаа харилцагч, үйлчлүүлэгчид нь хэр сэтгэл ханамжтай байгааг хэмжих нь байгууллагын явуулж үйл ажиллагааг үнэлж дүгнэхээс гадна цаашдын байгууллагын хүчин чармайлтыг хааш нь чиглүүлэхийг олж мэдэх зэрэг олон давуу талуудыг бүрдүүлдэг. Ялангуяа үнэ болон бүтээгдэхүүнээрээ өрсөлдөөнд байр сууриа нэмэгдүүлэхэд хүндрэлтэй салбаруудад үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд үйлчүүлэгчдээ хадгалж үлдэхэд чухал анхаарах зүйл нь харилцагчдаа улам илүү халамжилж, үйлчилгээгээ улам илүү төгөлдөршүүлэхэд илүү төвлөрч ажиллах нь ач холбогдолтой.