Дижитал шилжилтийн хурдацтай өөрчлөлт нь хэрэглэгчдийг бэлэн мөнгөнөөс илүүтэй цахим төлбөрийн хэрэгслийг илүүд үзэх хандлагыг нэмэгдүүлж байна. Бид QPAY төлбөрийн хэрэгслийг ашиглан төлбөр тооцоогоо хүлээн авдаг мерчант харилцагчид болон эцсийн хэрэглэгчдийг хамарсан цогц судалгааг амжилттай хэрэгжүүллээ.
Судалгааны хүрээнд:
- QPAY ашигладаг мерчант харилцагчдын сэтгэл ханамжийн түвшин,
- Брэндийн гүйцэтгэлийн үнэлгээ,
- Төлбөрийн хэрэгсэл хэрэглэгчдийн зан төлөв, сонголтын хандлага,
- Төлбөр тооцооны хэрэгслүүдийн брэндийн харьцуулсан үнэлгээ,
- Шинэ бүтээгдэхүүний концепцийн үнэлгээ
зэрэг гол үзүүлэлтүүдийг тус тус судалж, дүн шинжилгээ хийсэн болно.
QPAY-ийн зах зээл дэх байр суурь, өрсөлдөх давуу талыг тодорхойлох, цаашдын бүтээгдэхүүн хөгжүүлэлт, үйлчилгээний чанарыг сайжруулахад чиглэсэн суурь мэдээллээр хангасан нь энэ судалгааны гол үр дүн байлаа.

