Авлигын эсрэг Монгол Улсын хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3-т заасны дагуу “авлигын хэлбэр, цар хүрээ, шалтгааныг 2 жилд нэгээс доошгүй удаа судлан авлигын индексийг гаргаж олон нийтэд мэдээлэх”; мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.7-д заасны дагуу “төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд 2 жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийг Авлигатай тэмцэх газар хэрэгжүүлдэг. Уг чиг үүргийн хүрээнд Авлигатай тэмцэх газар нь “Төрийн байгууллагын шударга байдлын судалгаа”-г зохион байгуулан явуулдаг бөгөөд энэ удаагийн судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх ажлыг манай компани амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн “төрийн байгууллагын шударга байдлын судалгаа”-гаар Монгол Улсын 15 яам, 25 агентлаг, 21 аймаг болон нийслэлийн Засаг даргын Тамгын газрыг хамруулан судалсан бөгөөд дараахь гурван эх үүсвэрээс мэдээллийг цуглуулж, мэдээллийн санг бүрдүүлсэн. Үүнд:
– Төрийн үйлчилгээг авсан хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл;
– Төрийн байгууллагад нэгээс дээш жил ажиллаж байгаа төрийн албан хаагчид;
– Төрийн байгууллагын бодлого шийдвэрт оролцогчдын төлөөллийг судалгаанд хамруулсан.
Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа гэж авлигын шалтгаан, нөхцөлийг судлан тогтоох, тэдгээрийг арилгах, авлигыг таслан зогсооход чиглэгдсэн арга хэмжээний нийлбэр цогцыг хэлж байгаа бөгөөд Авлигаас ангид, шударга нийгмийг цогцлооход манай компани ийнхүү өөрсдийн хувь нэмрийг орууллаа.