Барилгын төсөл хэрэгжүүлэх нь маш их хөрөнгө оруулалтыг шаарддаг тул “Ямар төсөл хэрэгжүүлэх вэ?” гэдэг шийдвэр гаргалтад зах зээлийн судалгаа чухал үүрийг гүйцэтгэдэг.
MMCG компанийн барилгын төсөл хэрэгжүүлэлтийн New Product Development загварын дагуу Баянзүрх дүүрэгт шинээр сүндэрлэх оффисын барилгын төслийн судалгааг хийж гүйцэтгэлээ. Уг загварын дагуу 5 үе шаттай судалгааг хийдэг ба бид эхний 3 үе шатны судалгааны хүрээнд захиалагч байгууллагатайгаа хамтран ажилласан юм. Үүнд:
STAGE 1: Market Understanding: Дараах асуултад хариулт өгсөн.
o Зах зээлийн нөхцөл байдал ямар байгаа вэ?
o Гол тоглогчид хэн бэ?
o Зах зээлд нэвтрэх боломж юу байна вэ?
o Шийдвэр гаргалт, чухалчилж буй хүчин зүйлс
STAGE 2: Idea generation /Concept developing: Дараах асуултад хариулт өгсөн.
o Худалдан авагчдад ямар хангагдаагүй хэрэгцээ байна вэ?
o Зорилтот сегментийн хүсэл, хэрэгцээнд тохирсон бүтээгдэхүүний санаа гаргах
o Хамгийн сайн шийдэл нь аль вэ?
STAGE 3: Concept development/ testing: Дараах асуултад хариулт өгсөн.
o Бизнесийн шинэ санааны онцлог юу вэ?
o Хэрэглэгч нарт таалагдах уу?
o Үнэ хэд байвал ашигтай байх вэ?
o Бусад төслүүдээс ялгарч чадах уу?
o Ирээдүйн борлуулалт ямар хэмжээтэй байх вэ?