Skip links

УГ ГАЗАРТ ЯМАР БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ НЬ ХАМГИЙН ҮР АШИГТАЙ ВЭ?

Share This Post

Манай бизнес эрхлэгчид эхлээд бизнесийн объектоо барьчихаад, дараа нь ЯАЖ ДҮҮРГЭХ ВЭ? гэж бодох нь олонтаа тохиолддог. Зарим тохиолдолд асуудал үүсэлгүй бүх талбайгаа түрээслэж чаддаг боловч ихэнх тохиолдолд бүрэн дүүргэхийн тулд хоорондоо хамааралгүй олон төрлийн бизнесийн үйл ажиллагааг нэг газар бөөгнөрүүлдэг. Энэ нь нэг талаар бизнесийн орлого олж байгаа хэдий ч урт хугацаандаа тухайн барилгын концептод сөргөөр нөлөөлж, үр ашгийг бууруулдаг.

Хөгжингүй орнуудын хувьд уг асуудлыг маш энгийн аргаар шийдвэрлэдэг. Энэ бол объектоо барихаас өмнө нь ямар загвартай, ямар үйл ажиллагаа явуулах нь хамгийн үр ашигдай болохыг урьдчилан судлаж, үйл ажиллагааныхаа чиглэлд нийцүүлэн барилгаа барьдагт оршиж байна. Гэтэл яагаад бид олон улсын арга аргачлалын дагуу санаа амар бизнес эрхлэх боломж бүрдсэн атал ОДОО ЯАВАЛ ДЭЭР ВЭ? гэж санаа зовниж суух ёстой гэж. Мөн газраа худалдан авахаас өмнө нь ямар бизнесийн үйл ажиллагаа явуулах нь илүү ашигтай талаар судлах тохиолдлууд ч их бий.

Бид энэ удаа Хан-Уул дүүргийн 3 хорооны нутаг дэвсгэрт байрлах газрын үнэлгээг хийж гүйцэтгэлээ. Уг ажлын хүрээнд бизнесийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй зорилтот байршлын одоогийн нөхцөл байдлын үнэлгээг хийж, тухайн байршилд амжилттай явуулж болох бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм. Мөн тухайн байршилд бизнес эрхлэхэд анхаарах зүйлс, амжилттай хэрэгжиж болохуйц бизнесийн үйл ажиллагааны чиглэл, ямар бизнесийн үйл ажиллагаа явуулж болохгүй болох зэргийн талаар гүнзгийрүүлэн судласан юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ