Найрсаг байдал гэдэг үг нь өөрөө “Эв эеийг харилцан эрхэмлэх байдал” гэсэн утгатай үг юм. Өнөөгийн Монголын нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйлүүдийн нэг нь бол “ЭВ ЭЕИЙГ ЭРХЭМЛЭСЭН ЭЛЭГСЭГ ДОТНО НАЙРСАГ ХАРИЛЦАА” болоод байна.
Судалгаа, зөвлөх үйлчилгээний MMCG компани нь энэ удаад “JCI МОНГОЛ” ТББ болон “Нийслэлийн Аялал жуулчлалын газар”-ын захиалгаар “Инээмсэглэх Монгол – Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын иргэдийн найрсаг байдлын инкексийг тодорхойлох” судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.
Судалгааны үр дүнд нийслэл хотын иргэн 10 хүн тутмын 7 нь гадаадын иргэн зам асуухад тусалахаас татгалздаггүй, мөн 10 хүн тутмын 8 нь бусдын гаргасан амжилтанд чин сэтгэлээсээ баярлаж чаддаг байна.
Мөн ниийслэл хотод амьдарч буй иргэд өдөрт дундажаар 4 удаа БАЯРЛАЛАА гэдэг үгийг хэрэглэдэг бол УУЧЛААРАЙ гэдэг үгийг 2 удаа хэрэглэдэг байна.
Харин нийслэл хотын иргэдийн бусдад хүндэтгэлтэй хандах байдал болон бусдын оронд өөрийгөө тавьж ойлгодог байдал мөн нийтээр дагаж мөрдөх ёстой дэг журмыг дагаж мөрддөг байдлын үнэлгээ маш доогуур байгаа нь судалгаагаар тодорхойлогдсон юм.