Манай байгууллага Улаанбаатар хотод шинээр шатахуун түгээх станц (ШТС) байгуулахад хамгийн тохиромжтой байршлыг тодорхойлох судалгаа хийлээ. Энэхүү судалгаанд ШТС-ын хүртээмж, өрсөлдөөний орчин, хот төлөвлөлт зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзсэн бөгөөд газар зүйн мэдээллийн систем (ArcGIS) ашигласан.
Судалгаанд Улаанбаатар хотод бүртгэлтэй тээврийн хэрэгслийн ангилал, тоо хэмжээ, хүн ам зүйн мэдээлэл, шинээр баригдсан болон төлөвлөгдөж буй авто замуудын чиглэл зэрэг өгөгдлүүдийг ArcGIS газар зүйн мэдээллийн системд нэгтгэн боловсруулж, weighted overlay, hotspot analysis зэрэг шинжилгээний аргачлалуудыг хэрэглэсэн.
Ингэснээр байршлын давуу болон сул талыг үнэлж, хамгийн тохиромжтой байршлуудыг тодорхойлсон бөгөөд тухайн бүсийн зах зээлийн багтаамж, шатахууны эрэлтийн түвшин зэргийг мөн тооцоолсон юм.
Тус судалгаа нь ШТС шинээр байгуулах байршлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөх, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад суурь мэдээлэл болж, захиалагч байгууллагын эрсдэлийг бууруулж, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой байсан юм.


