Уул уурхайн томоохон компаниуд байгууллагын нэр хүнд, олон нийтийн хандлагыг тогтмол, системтэйгээр хэмжин олон нийттэй харилцах стратеги, нийгмийн хариуцлагын хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлдог болжээ.
Уг судалгаа нь олон улсын аргачлалд суурилан байгууллагын нэр хүндийг 5 үндсэн үзүүлэлтээр тодорхойлж, нэр хүндийн индексийг тооцон гаргадаг.
Байгууллагын нэр хүндийн индекс өндөр байх нь хөрөнгө оруулалт татах, чадварлаг боловсон хүчин татах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нийгмийн итгэлцлийг бэхжүүлэх зэрэг өрсөлдөөний чухал давуу талуудыг бий болгодог. Иймд компаниуд нэр хүндийн үзүүлэлтээ стратегийн түвшинд тогтмол хянаж, сайжруулах чиглэлээр зорилтот арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Судалгаагаар уул уурхайн компаниудын талаар иргэд, олон нийтийн хандлага, үзэл бодол, сэтгэгдлийг тогтмол хэмжин, тухайн хугацаанд болсон үйл явдал, бодлого шийдвэр, нийгмийн анхаарал татсан асуудлууд нь компанийн нэр хүндэд хэрхэн нөлөөлж байгааг тодорхойлж байна. Үүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээ, коммуникацийн бодлого, нэр хүндийг бэхжүүлэх стратегийн чиглэлийг тодорхойлон ажиллаж байна.
Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүд болон хөрөнгө оруулалтын ажлуудын мониторинг, үнэлгээг хийж, зорилтот бүлэгтээ хэр үр дүнтэй хүрч байгааг хэмжин дүгнэж, судалгааны үр дүнд үндэслэн мэдээллийг ямар сувгаар, аль бүлэгт, ямар агуулгаар хүргэх шаардлагатайг тодорхойлж, олон нийттэй харилцах үйл ажиллагааг илүү оновчтой, үр нөлөөтэй болгоход дэмжлэг болон ажиллаж байна.


