Skip links

Хамтран амьдрагч гэр бүлийн хэв маяг давамгайлах болсон нь

Share This Post

Бид өрх гэр бүл гэхээс илүү хамтран амьдрагчид шиг амьдрах болж, гэр бүлийн хэрэглээний гэхээс илүүтэй гишүүн бүр өөрийн хувийн сонирхолд суурилсан ялгаатай хэрэглээнүүд үүсэн бий болж байна. Гэр бүлийн дундын хэрэглээ хоол хүнс, ундаа, зугаа цэнгэл ч бай улам бүр өрхийн гэхээсээ хувь хүний хэрэглээ болон хувирч байна.

Уншдаг хөгжихийг эрмэлздэг хүмүүст зориулж сүүлийн үеийн маркетингийн мэргэжлийн эрдэмтэд, судлаачдын сонирхолтой нийтлэлүүдээс хүргэж байна

Өрхийн гишүүдийн хэрэглээний ялгаатай байдалд суурилсан сегментчилэл

Бид өрх гэр бүл гэхээс илүү хамтран амьдрагчид шиг амьдрах болж, гэр бүлийн хэрэглээний гэхээс илүүтэй гишүүн бүр өөрийн хувийн сонирхолд суурилсан ялгаатай хэрэглээнүүд үүсэн бий болж байна.

Гэр бүлийн дундын хэрэглээ хоол хүнс, ундаа, зугаа цэнгэл ч бай улам бүр өрхийн гэхээсээ хувь хүний хэрэглээ болон хувирч байна.

Гэр бүлийн гишүүн бүрийн гэртээ ирэх, явах нь өөр өөрсдийн сонирхол хуваарийн дагуу болж, нэг дор хамтдаа байх улам бүр хомс болжээ. Гал зуухны өрөө нь гэр бүлийн гишүүдийн хоол ундаа хамтран хийж, хамтдаа сууж иддэг газар байснаа зүгээр бие биентэйгээ сууж, уулзах газар, унтлагын өрөө нь өрхийн тухайн гишүүний хувийн халдашгүй орон зай болон хувирч байна. Гэр бүлийн бүх гишүүд бүгд нэг дор цугларч, хамтран хоол ундаа идэх нь улам бүр ховордсоор байна. Хамтран амьдрагч хэмээх гэр бүлийн амьдралын хэв маягаас улбаалан гарч байгаа гол үр дагавар бол нэг гэр бүлийн дотор ч амьдралын хэв маяг, дуртай зүйлс, сонголт зэрэг нь улам бүр олон янз болж байгаа явдал юм.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ