Барилгын төсөл нь ихээхэн хөрөнгө оруулалт, цаг хугацаа шаарддаг ба хэрэв буруу байршилд, буруу төсөл хэрэгжүүлбэл санхүүгийн хүндрэлд орох эрсдэл өндөртэй. Тиймээс барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниуд эрсдэлээ урьдчилан тооцоолж, эрэлттэй төслүүдийг хэрэгжүүлэх нь чухал.
Бид барилгын салбарт туршлагатай төсөл хэрэгжүүлэгч компанитай хамтран худалдаа, үйлчилгээний төслийн концепт хөгжүүлэх ажлыг гүйцэтгэлээ. Судалгааны ажлыг NPD (New Product Development) загварын дагуу 2 үе шаттай хэрэгжүүлсэн. Эхний шатны хүрээнд өрх, ойр орчимд байрлах байгууллагын ажилтнуудын хэрэгцээнд тулгуурлан худалдаа, үйлчилгээ, энтертайнмент төвийн концепцийг боловсруулсан. Харин хоёрдугаар шатанд урьдчилан бэлтгэсэн концептын дагуу худалдаа, үйлчилгээ, энтертайнмент төвийн талбай түрээслэгч, хөрөнгө оруулагч нартай уулзаж, бодит эрэлтийг тодорхойллоо.
Нийлүүлэлтийн илүүдэлтэй байгаа нөхцөлд барилгын төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол эрэлт ямар байгаа болохыг нягтлах нь зүйтэй.