Skip links

Хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг хэмжих нь…

Share This Post

Сэтгэл ханамжтай хэрэглэгчид дахин дахин худалдан авалт хийдэг ба таны бизнесийн ашгийн гол бүрдүүлэгч байдаг. Энэ ч утгаар сүүлийн жилүүдэд маш олон салбарын түншүүд маань сэтгэл ханамжийн судалгааг хийлгэдэг болсон нь сайшаалтай. Учир нь хэрэглэгчдийн үнэлгээнд суурилж өөрсдийн бүтээгдэхүүн, үйлчилгээг сайжруулах нь худалдан авагч, хэрэглэгчид талдаа маш үр өгөөжтэй байдаг.

Манай компани сэтгэл ханамжийн судалгааг сүүлийн 10 жилийн хугацаанд мэдээлэл харилцаа холбооны салбар, үүрэн холбооны салбар, банк санхүүгийн үйлчилгээний салбар, хүнсний үйлдвэрлэл худалдааны салбар, барилгын салбар, хувцас үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбар болон төрийн үйлчилгээний сэтгэл ханамжийг үнэлж байгаа бөгөөд нийт 40 орчим судалгааны ажил хийжээ.

Бид олон улсад ашиглагддаг шилдэг аргачлалыг гадны зөвлөхүүдтэй хамтран Монголын нөхцөлд хөгжүүлээд байгаа бөгөөд тухайн салбарын онцлогоос хамаарч 50 орчим үзүүлэлтээр үнэлгээг нарийвчлан гаргаж байна. Ингэснээр тухайн байгууллагын асуудалтай байгаа бүхий л цэгүүдийг олж илрүүлж, цаашид хэрхэн сайжруулалт хийх талаар зөвлөмжийг өгдөг.

Танай хэрэглэгчид сэтгэл ханамжтай байдаг уу?

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ