Skip links

Цахим засаглалын бэлэн байдлын үнэлгээ

Share This Post

Нийслэлийн Засаг Даргын Тамгын газар, “Азийн сан”-тай хамтран хэрэгжүүлж буй Хотын засаглалыг сайжруулах төслийн хүрээнд “Цахим засаглалын бэлэн байдлын үнэлгээ”-ний судалгааг хийж гүйцэтгэв. Тус судалгаанд нийслэлийн харьяа агентлаг, аж ахуйн нэгж, нийслэлийн иргэд зэрэг гурван үндсэн оролцогч талуудыг хамрууллаа.. Уг судалгааны хүрээнд төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэхэд тулгамдаж буй асуудал бэрхшээл, бодлого зохицуулалт, хууль тогтоомж зэргийг судалж нийслэлийн төрийн үйлчилгээний бэлэн байдал, иргэд, аж ахуйн нэгжийн бэлэн байдлын үнэлгээг хийж гүйцэтгэсэн юм.

Судалгааны мэдээлэл цуглуулалт нь үндсэн гурван шатнаас бүрдсэн. Үүнд, мэргэжилтний ярилцлага, аж ахуйн нэгжийн ярилцлага, иргэдийн ярилцлага зэрэг багтсан ба тоон судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг 9-р сарын 10-аас 9-р сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэлээ.

Цахим засаглалын бэлэн байдлын үнэлгээг хийж гүйцэтгэхэд 6 төрлийн судалгааны асуулгыг боловсруулсан. Байгууллагын бэлэн байдал, мэдээллийн технологийн бэлэн байдал, хууль эрхзүйн орчны бэлэн байдлын үнэлгээг Дэлхийн банкны цахим засаглалын үнэлгээний арга зүй -д суурилан 9 бүлэг үзүүлэлтээр үнэлсэн. Үүнд:

1. Манлайлал ба засаглал

2. Хэрэглэгч төвтэй загвар

3. Төрийн захиргааны шинэчлэл, өөрчлөлтийн менежмент

4. Чадамж, соёл ба ур чадвар

5. Технологийн дэд бүтэц

6. Өгөгдлийн дэд бүтэц, стратеги ба засаглал

7. Кибер аюулгүй байдал, нууцлал, хамгаалал, уян хатан байдал

8. Хууль эрх зүй ба зохицуулалт

9. Дижитал экосистем 

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ