Skip links

Цементийн үйлдвэрлэл, хэрэглээ эдийн засгийн өсөлтийн нөхцөл байдлыг харуулах үзүүлэлт болдог

Share This Post

Бид Монгол Улсын цементийн зах зээлийн цогц судалгааг хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгаа нь цементийн зах зээлд хийгдсэн томоохон судалгаа болсон бөгөөд судалгаагаар:

Нэгдүгээрт, цементийн зах зээлийн нийт хэмжээ тодорхойлж, цаашдын хандлагыг ирэх 3 жилээр гаргах,

Хоёрдугаарт, цементийн хэрэглэгчийн худалдан авалтын зан төлөвийг тодорхойлохыг зорьсон.

Цементийн зах зээлийн багтаамжийн судалгаагаар дотоодын үйлдвэрлэл, импортын нийт хэмжээг тодорхойлсон. Зах зээлийн таамаглалыг дэвшүүлэхдээ макро эдийн засгийн үзүүлэлтүүд болон томоохон төсөл хөтөлбөрүүдийн цементийн хэрэгцээнээс хамааруулан Best, Average, Worst гэх гурван нөхцөлөөр өмнөх 20 жилийн тоон мэдээнд үндэслэн гаргасан.

Хэрэглэгчийн тоон судалгаанд бетон зуурмаг, барилга угсралт, барилгын материал үйлдвэрлэл, авто замын барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг топ 153 аж ахуйн нэгж байгууллага (эдгээр аж ахуйн нэгжүүд Монгол Улсын нийт цементийн хэрэглээний 76 хувийг бүрдүүлдэг) хамруулсан. Судалгаагаар хэрэглэгчдийн хэрэглээ, худалдан авалтын ерөнхий зан төлөв, худалдан авалтын давтамж, зарцуулалт, тухайн цемент нийлүүлэгчийг сонгон үйлчлүүлдэг хүчин зүйлс, шалтгаан, цаашдын хүлээлт, эрэлт хэрэгцээ зэргийг тодорхойллоо.

Манай улс дотоодын цементийн хэрэгцээгээ бүрэн хангах үйлдвэрлэлийн хүчин чадалтай болсон бөгөөд цаашид бүс нутагтаа цемент экспортлогч болох боломжтой байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ