Дэлхийн хамгийн том, нэр хүнд бүхий судалгааны эвсэл болох “Win/Gallup International” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “END OF THE YEAR” судалгааны 2017 оны 5 дахь бүлгийн үр дүн нь “Дэлхийн шашин шүтлэг, сүсэг бишрэл” гэсэн сэдэвтэй юм.
Дэлхийн газар нутгийн 95%-ийг хамарсан (тухайн улс орондоо хамгийн том нэг компани төлөөлөн ордог) 80 маркетингийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны компаниас бүрддэг Win/Gallup International байгууллага нь 1947 онд байгуулагдсан дэлхийн тэргүүлэгч эвсэл юм.
Win/Gallup International байгууллагаас 1977 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа “End Of the Year” судалгаанд дэлхийн 66 улс орны 66000 гаруй иргэд хамрагдсан бөгөөд Монгол улс оролцсоноороо онцлоготой. Win/Gallup-д Монгол улсаа төлөөлсөн албан ёсны гишүүн болох MMCG үндэсний судалгааны компани Монгол дахь судалгаанд хамтран ажиллаж иргэдийн санаа бодлыг дэлхийн хэмжээний судалгаанд тусган, бусад улс орнуудтай харьцууллаа.