Skip links

ЦУВРАЛ#4 ТА БУРХАН, СҮНС, ҮХЛИЙН ДАРААХ АМЬДРАЛ, ТАМ, ДИВААЖИН БАЙДАГ ГЭДЭГТ ИТГЭДЭГ ҮҮ?

Share This Post

Дэлхийн шашин шүтлэг, сүсэг бишрэлийн судалгааны цуврал #4 үр дүнг танилцуулж байна. Сүсэг бишрэлийн хувьд “Бурхан”, “Сүнс”, “Үхлийн дараах амьдрал”, “Там”, “Диваажин” байдаг гэдэгт итгэдэг үү? гэсэн асуулгын хүрээнд үр дүнг гаргасан болно.

Дэлхийн хамгийн том, нэр хүнд бүхий судалгааны эвсэл болох “Win/Gallup International” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг “END OF THE YEAR” судалгааны 2017 оны 5 дахь бүлгийн үр дүн нь “Дэлхийн шашин шүтлэг, сүсэг бишрэл” гэсэн сэдэвтэй юм.

 

Дэлхийн газар нутгийн 95%-ийг хамарсан (тухайн улс орондоо хамгийн том нэг компани төлөөлөн ордог) 80 маркетингийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны компаниас бүрддэг Win/Gallup International байгууллага нь 1947 онд байгуулагдсан дэлхийн тэргүүлэгч эвсэл юм.

Win/Gallup International байгууллагаас 1977 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж байгаа “End Of the Year” судалгаанд дэлхийн 66 улс орны 66000 гаруй иргэд хамрагдсан бөгөөд Монгол улс оролцсоноороо онцлоготой. Win/Gallup-д Монгол улсаа төлөөлсөн албан ёсны гишүүн болох MMCG үндэсний судалгааны компани Монгол дахь судалгаанд хамтран ажиллаж иргэдийн санаа бодлыг дэлхийн хэмжээний судалгаанд тусган, бусад улс орнуудтай харьцууллаа.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ