Skip links

ШАР АЙРАГНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ЦОГЦ СУДАЛГААГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ.

Share This Post

Манай компани шар айрагны зах зээлийн цогц судалгааг хоёр дахь жилдээ хийж гүйцэтгэлээ. Энэхүү судалгааг нийслэл хот, орон нутгийг хамарсан нийт 1420 шар айраг идэвхтэй хэрэглэгчдийн дунд хэрэглээний хандлага болон хэрэглэгчдийн дундах шар айрагны брэндүүдийн өрсөлдөх чадвар ямар байгааг судалснаас гадна шар айрагны зах зээлийн сүүлийн 5 жилийн нийлүүлэлтийн хэмжээг тооцож, түүнд үндэслэн ирэх 3-н жилийн шар айрагны прогнозыг эдийн засгийн нөхцөл байдал, хэрэглэгчдийн хэрэглээний хандлагатай уялдуулан тодорхойлсон юм.

Судалгааны үр дүнгээс сонирхуулахад жил бүрийн өсөлттэй байсан шар айрагны нийт хэмжээ эдийн засгийн тогтворгүй байдал, хямрал, хэрэглээний үнийн индексийн өсөлтөөс шалтгаалж шар айрагны хэрэглээний өсөлтийн хувь 2014 оноос эхлэн буурсан байна. Ялангуяа валютын ханшнаас шалтгаалж импортын шар айрагны нийлүүлэлтийн хэмжээ дунджаар 20% буурчээ. Импортын шар айрагны нийлүүлэлт буурч байгаа нь нэг талаараа дотоодын шар айрагны үйлдвэрлэгч нарт импортын зах зээлийг эзлэх боломж олдож байгаа юм.

Сүүлийн жилүүдэд манай улсад шар айрагны зах зээл эрчимтэй өссөн хэдий ч эдийн засгийн хямралаас шалтгаалан хэрэглээний өсөлтийн хэмжээ удааширч байгаа нь шар айраг нийлүүлэгч байгууллагууд хэрэглэгчээ илүү нарийн судлах зайлшгүй шаардлагатай болохыг харуулж байна. Учир нь хэрэглэгчдийнхээ хэрэглээний хандлага, хэрэгцээг судалж, түүнд үндэслэн бүтээгдэхүүнээ улам илүү сайжруулах, шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлж хэрэглээг дэмжих нь шар айрагны үйлдвэрлэгчдийн хувьд чухал стратеги болоод байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ