Улаанбаатар хотын хэмжээнд 450,000 орчим автомашин хөдөлгөөнд оролцдог. Автомашины тоо нэмэгдэхийн хирээр шатахууны хэрэглээ ч нэмэгдэж байна.
Манай компани захиалагчийнхаа хүсэлтийн дагуу шатахууны зах зээлийн багтаамж, шатахуун түгээх станцаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж, брэндийн цогц судалгааг зохион байгууллаа. Уг судалгааны онцлог нь зах зээлийн нийт багтаамжийн таамаглал болон хэрэглэгчийн үнэлгээг хамтад нь хийсэн нь байлаа. Иргэдийн дунд чанаргүй шатахуун, дутуу шахалт зэрэг ойлголт байгаа нь шатахуун борлуулалтын компанид итгэх хандлагыг бууруулж байна.
Уг судалгааны хүрээнд шатахуун түгээх станц (ШТС)-аар үйлчлүүлдэг Улаанбаатар хотын 7 дүүргийн 600 гаруй жолоочоос тоон болон чанарын судалгааны аргаар мэдээлэл цуглуулж, дүн шинжилгээ хийлээ. Мөн шатахууны 2020 он хүртэлх эрэлтийн таамаглалыг хоёрдогч мэдээлэлд үндэслэн боловсруулсан.