Skip links

ШТС-ААР ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙН СЭТГЭЛ ХАНАМЖИЙН ЦОГЦ СУДАЛГААГ 2 ДАХЬ ЖИЛДЭЭ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

Монгол улсын хэмжээнд нийт 407,000 гаруй автомашин бүртгэлтэй байдаг бөгөөд автомашины худалдан авалтын тоо жил ирэх бүр өссөн нэмэгдэж байна. Автомашины тоо нэмэгдэхийн хирээр шатахууны хэрэглээ ч өсөн нэмэгдэж байна.

Манай компани нь захиалагчийнхаа хүсэлтийн дагуу шатахуун түгээх станцаар үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн цогц судалгааг 2 дахь жилдээ дахин зохион байгууллаа. Энэ жил судалгааны үр дүнг өмнө нь хийсэн судалгааны үр дүнтэй харьцуулж хэрэглэгчдийн сэтгэл ханамж хэрхэн өөрчлөгдсөн, өөрчлөлтөнд нөлөөлсөн хүчин зүйлсийг судалснаараа онцлогтой боллоо.

Судалгааг жижиглэнгийн хэрэглэгч болон байгууллага хэрэглэгч гэсэн 2 түвшинд зохион байгуулсан. Жижиглэнгийн хэрэглэгчдийн хувьд бид судалгааны тоон болон чанарын судалгааны хослолыг ашиглаж Улаанбаатар хотын 7 дүүрэг, хөдөө орон нутгийн 6 аймгийн хэрэглэгчдийн төлөөллийг оролцуулсан нийт 1100 хэрэглэгчээс судалгааг авч үр дүнг хот, орон нутгийн хэмжээнд гаргалаа.

Харин байгууллага хэрэглэгчийн судалгааг ганцаарчилсан ярилцагын аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд шатахууныг бөөнөөр худалдан авдаг нийт 10 байгууллагыг хамруулсан томоохон хэмжээний судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.

АМЖИЛТАНД ХҮРЭХ ЗӨВ ГАРЦ НЬ ХЭРЭГЛЭГЧЭЭ ҮРГЭЛЖ СОНСОХ ЮМ

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ