Манай компани эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэглэлийн худалдан авалтын хандлагын судалгааг хийж гүйцэтгэлээ.
Уг судалгаанд Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэг, баруун болон зүүн бүсийн 2 аймгийн 15-45 насны нийт 600 орчим эмэгтэйг хамруулсан. Судалгааны зорилго брэндийн танигдсан байдал, хэрэглээ, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж буй хүчин зүйлс, хэрэглэгчдийн хэрэглээ, худалдан авалтын зан төлөвийг судлахад чиглэгдсэн.
Судалгааны үр дүнгээс сонирхуулахад хэрэглэгчдийн бүтээгдэхүүний хэрэглээ, бүтээгдэхүүний сонголт, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг сонгох болсон шалтгаан, хүчин зүйл зэрэг нь хэрэглэгчдийн наснаас хамааран харилцан адилгүй байдаг ажээ. Хэрэглэгчид бүтээгдэхүүнийг сонгохдоо хамгийн түрүүнд тухайн бүтээгдэхүүний харшил өгдөг эсэх, шингээлт, боломжийн үнэ зэргийг чухалчилж худалдан авалтаа хийдэг байна. Мөн судалгаанд оролцогчдын 48% нь өөрийн тогтмол хэрэглэдэг бүтээгдэхүүндээ үнэнч байдаг гэж хариулсан байна.