Үндэсний хөгжлийн газар (ҮХГ)-ын захиалгаар ”Үндэсний хөгжлийн газрын үйл ажиллагааны талаарх хэрэглэгчийн үнэлгээ”-г судалгаа, зөвлөх үйлчилгээний “Эм Эм Си Жи” ХХК хийж гүйцэтгэлээ.
Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон гүнзгийрүүлсэн болон өгөгдлийн шинжилгээг багтаасан зах зээлийн, нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны (ISO 20252:2019) олон улсын стандартын дагуу улсын хэмжээнд (Улаанбаатар хот, Хөвсгөл, Ховд, Дархан-Уул, Дорнод аймаг) 354 иргэн, 47 байгууллагыг хамруулан, тоон судалгааны арга зүйг ашиглан 2019 оны 11-12 сарын хооронд хийсэн юм.
ҮХГ-ын үйл ажиллагаанд судалгаанд оролцогчид 3.25 гэсэн үнэлгээг өгсөн нь дунджаас бага зэрэг дээгүүр байна. Өөрөөр хэлбэл, хэрэглэгчид сэтгэл ханамжтай байгаа хэдий ч хэрэглэгчтэй холбоотой зарим үзүүлэлтийг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байгаа юм. Оролцогчдоор ялгаж харвал иргэд 3.10, байгууллагууд 3.41 гэж үнэлсэн байна.
Иргэдийн хувьд концессоор хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөртэй холбоотой мэдээ, мэдээлэл дутмаг байдаг бол байгууллагуудын хувьд концессын төслийн санхүүжилт, эргэн төлөлтийн асуудал нь хамгийн их хүндрэлтэй байдаг аж.