Манай компани “Үүрэн телефон холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгаа”-г 2012 оны 09 сарын 01-нээс 2012 оны 10 сарын 20 хүртэл орон даяар 3 дахь удаагаа амжилттай хийж дууслаа. Энэхүү судалгааны зорилго нь үүрэн телефон холбооны хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг тодорхойлох, цаашдын хандлагыг илрүүлэхэд чиглэгдсэн.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Замын-Үүд, Арвайхээр, Даланзадгад, Мөрөн зэрэг аймгийн төв болон томоохон хот суурин газрууд, сонгогдсон 6 сумын төвөөс нэгэн зэрэг 4100 хэрэглэгчдээс судалгааны мэдээллийг тоон судалгааны аргаар буюу батлагдсан анкетын дагуу нүүр тулсан ярилцлагаар цуглуулсан. Мөн чанарын судалгааны арга болох фокус бүлгийн ярилцлага, толин судалгааны дэлгэрэнгүй ярилцлага, ярианы чанарыг шалгах ажиглалт туршилт судалгаануудыг хослуулан хийснээрээ онцлог байлаа.