Skip links

20 дахь удаагийн танхимын сургалт зохион байгуулагдлаа

Share This Post

Өнгөрсөн 6 дугаар сард “Маркетинг, борлуулалтын менежер”-ийн ахисан түвшний сургалтын 20 дахь удаагийн танхимын сургалт зохион байгуулагдлаа.

Энэ удаагийн сургалтанд мэдээллийн технологийн салбарт үйл ажиллагаа явуулдаг “Монгол контент” ХХК, “Софос” ХХКболон “JET”Англи хэлний сургалтын төв, “Болд” салон зэрэг байгууллагын маркетингийн менежерүүд, удирдлагууд хамрагдлаа.

Төгсөгчдийн зүгээс багш нартаа болон сургалтыг зохион байгуулсан хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүссэн чин сэтгэлийн мэндчилгээг өгсөн. “JET” Англи хэлний сургалтын төвийн маркетингийн менежер “Сургалтын хугацаанд ихээхэн шинэ мэдлэг ур чадварыг олж авлаа. Сургалт бидэнд их чухал шаардлагатай байсан онолын төдийгүй практик мэдлэгийг өгч чадсан” гэж сэтгэгдлээ илэрхийлж байсан.

“MMCG” компанийн хамт олны зүгээс та бүхнийг сургалтаас олж авсан мэдлэг ур чадвараа ирээдүйн ажилдаа ашиглаж амжилт гаргахыг хүсэн ерөөж байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ