Маркетинг, борлуулалтын менежер бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын 18 дахь удаагийн ээлж буюу 2013 оны сургалтын сүүлчийн ээлж нь өнгөрсөн 11 дүгээр сард хичээллэж төгслөө.
Бид өнгөрсөн 12 жилийн туршлагадаа үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулж, тухай бүрт хөтөлбөрөө шинэчилж, суралцагчиддаа хамгийн сүүлийн үеийн онол хандлага, практикт нийцсэн мэдээллийг хүргэхийг зорьж ажилладаг.
Ийм ч учраас цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж, уламжлалт бус шинэ мэдлэг мэдээллийг үйл ажиллагаандаа ашиглахыг, нэвтрүүлэхийг зорьдог, өөрийгөө хөгжүүлэх эрмэлзэлтэй залуучууд манай сургалтыг зорин ирдэг билээ.
Энэ удаагийн сургалтанд Түмэн торго ХХК, Номун-Ерөөл ХХК, Од-Инновэйшн ХХК, Зууны мэдээ сонин зэрэг байгууллагуудын удирдах албан тушаалтнууд хамрагдлаа.
Маркетинг, борлуулалтын чиглэлээр ажилладаг, ажиллах сонирхолтой болон бизнесийн салбарт хөл тавьсан хэн бүхэнд манай сургалтын үүд нээлттэй байх болно.