Skip links

Тамхины хэрэглээ, зан төлвийн талаарх судалгааг гүйцэтгэлээ

Share This Post

Манай компани Их Британид төвтэй Төв, Зүүн Европ, Ойрхи Дорнодод салбартай маркетингийн судалгааны MASMI компанитай хамтран Монгол улсын хүн амын тамхины хэрэглээ, зан төлвийн судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг гүйцэтгэлээ. Энэхүү судалгааг Монгол улсын хэмжээнд хуулиар тогтоосон тамхи татах насанд хүрсэн хүм амын дунд тамхи, тамхин бүтээгдэхүүнийн хэрэглээний түвшинг тогтоох, янжуур тамхи хэрэглэгчдийн хэрэглээг тодорхойлох хоёр үе шаттайгаар хэрэгжүүллээ. Нийт 3000 хүнээс нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээллийг цуглуулсан.

Хоёр шатны судалгааг хот болон орон нутагт гэр хороолол болон орон сууц хорооллын өрхийн нийт тоонд пропорцониалиар судалгаанд оролцогчдыг хуваарилан, тусгайлан бэлтгэсэн газрын зургийн дагуух маршрутаар явж мэдээллийг цуглуулсан бөгөөд энэ нь судалгааны үнэн бодит байдал, төлөөлөх чадварыг өндөр түвшинд хангах боломжийг олгож байгаа юм.

Эхний шатны тамхины хэрэглээний судалгаагаар тамхи татах хуулийн насны нийт хүн амын хэдэн хувь нь тамхи, тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байгааг тодорхойлсноос гадна тамхи татдагггүй хүмүүсийн хувьд өмнө нь тамхи, тамхин бүтээгдэхүүн хэрэглэж байсан эсэх, ямар шалтгаанаар татахаа больсон шалтгааныг тодруулах, тамхи татагчдын хувьд хэрэглэдэг бүтээгдэхүүний төрөл, брэнд болон 2013 оны 3-р сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн, шинэчлэн баталсан Тамхины хяналтын тухай хуультай холбоотойгоор хэрэглээ, худалдан авах зан төлөвт гарч буй өөрчлөлтүүдийг тодруулсан.

Тамхи татагчдын дунд хийгдсэн хоёр дахь шатны судалгаа нь тамхины брэндүүдийн танигдсан байдал, тэдний имидж,  татдаг тамхины брэнд, хэрэглээ, тухайн брэндийг сонгох болсон шалтгаан, худалдан авах зан төлөв, тамхины технологиудын талаарх хэрэглэгчдийн ойлголт, тэдгээрийн чухал ач холбогдолтой байдал зэргийг тодруулах зорилготой судалгаа байсан.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ