Skip links

Union Pay олон улсын картны лого тест судалгааг амжилттай хийж дууслаа.

Share This Post

Манай компани дэлхийд эхний 5-т ордог, 30 гаруй жилийн түүхтэй олон улсын судалгааны IPSOS компанитай хамтран Union Pay олон улсын картны “лого тест” судалгааг 2011 оны 10 сарын 24-ний өдрөөс 11 сарын 14-ны хооронд амжилттай хийж дууслаа.

Энэхүү судалгаа нь Union Pay олон улсын картны логоны талаарх хэрэглэгчдийн санал, сэтгэгдлийг тодруулах зорилготой бөгөөд Улаанбаатархотоос гадна Токио, Сөүл, Сингапур, Бээжин, Нью Йорк, Франц гэхчилэн дэлхийн томоохон хотуудад нэгэн зэрэг зохион байгуулагдсан билээ. Олон улсын хэмжээнд хийгдэж буй судалгааны түүвэрлэлтэд Монгол улсын төлөөлөл орж байгаа нь манай улсыг сонирхох явдал дэлхийн тавцанд өсөн нэмэгдэж байгааг харуулж байна. Мөн манай бизнесийн судалгаа шинжилгээний арга аргачлал ОУ-ын стандартад нийцэхүйц төвшинд хүрснийг харуулж байгаа юм. Уг судалгаанд зээлийн карт эзэмшигчдийг тусгай шүүлтүүрээр сонгон шалгаруулж оролцуулсан.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ