Skip links

БИД ТОП-100 ААН-ийн 53 БАЙГУУЛЛАГАТАЙ НЬ ХАМТРАН АЖИЛЛАЖЭЭ

Share This Post

Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП-100 ААН-ийг жил бүр тодруулдаг бөгөөд 2020 оны жагсаалт гарчээ.

ТОП-100 ААН нь Монгол улсын нийт ажлын байрны 8.1 хувийг эзэлдэг, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлдэг зэрэг нь эдийн засагт оруулж буй хувь нэмэр, оролцоо асар өндөртэйг харуулж байна. Манай байгууллагатай хэрэглэгч, үйлчлүүлэгч нарынхаа сэтгэл ханамж, бүтээгдэхүүн үйлчилгээг илүү сайжруулах зорилгоор зах зээлийн судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтарч ажилладаг Оюутолгой ХХК, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, АПУ ХК зэрэг нийт 53 ААН уг жагсаалтад багтжээ.

Улсынхаа эдийн засагт томоохон хувь нэмрийг оруулж буй Монгол Улсын ТОП-100 ААН-д баяр хүргэж, амжилт хүсье.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ