Брэнд гэж танай компанийн хамгийн үнэ цэнтэй биет бус хөрөнгийг ойлгож болох ба олон компани хүчирхэг брэндийг бий болгохын төлөө тасралтгүй ажилласаар байдаг. Мэдээж хэрэг хүчирхэг брэндийн цаана үнэнч хэрэглэгчид байдаг ба урт хугацаанд өрсөлдөгчөөс ялгарах давуу талыг бий болгодог.
Бид брэндийн үнэ цэнийг тодорхойлох олон улсын арга зүйн дагуу үүрэн холбоо, банк, барилга, шатахуун, өргөн хэрэглээний барааны салбарын брэндийн үнэлгээ, өрсөлдөх чадварыг хэмжих судалгааг хийсээр байна.
Энэ удаад үүрэн холбооны салбарт тэргүүлэгч компанийн брэндийн судалгааг гүйцэтгэсэн ба брэндийн equity, market power болон mind power-ийг тооцоолж, 2018 онд хийгдсэн судалгааны үр дүнтэй харьцуулсан юм. Мөн functional болон emotional brand image, position хэрхэн бий болсон, нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа ажлууд нь тухайн операторыг ашиглахад нөлөөлж байгаа болох, хэрэглэгчдийн чухалчилж буй үзүүлэлтүүд хэрхэн өөрчлөгдөж байгаа зэргийг нарийвчлан тодорхойлж, цаашид нэн даруй сайжруулах шаардлагатай ач холбогдолтой хүчин зүйлсийг тодорхойллоо.