Skip links

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН АВЛИГЫН ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

Share This Post

“Эм Эм Си Жи” ХХК Өмнөговь аймгийн ЗДТГ-ын захиалгаар ”Өмнөговь аймгийн авлигын эрсдэлийн үнэлгээ”-ний судалгааг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны мэдээлэл цуглуулалтыг олон улсын судалгааны ёс зүйн стандарт болох ESOMAR-ын код болон Гүнзгийрүүлсэн болон өгөгдлийн шинжилгээг багтаасан зах зээлийн, нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааны олон улсын стандарт (ISO 20252:2019)-ын дагуу Өмнөговь аймгийн хэмжээнд 50 иргэн, 11 газар, хэлтсийн дарга, мэргэжилтнийг хамруулан, тоон болон чанарын судалгааны арга зүйг ашиглан, 2019 оны 09-12 сарын хооронд хийж гүйцэтгэсэн юм.

Уг судалгааны ажлын хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ, Орон нутгийн өмчийн газар, Худалдан авах ажиллагааны албаны авлигын эрсдэлийг илрүүлэн тогтоох; эрсдэлийг үнэлэх, эрсдэлийн зураглал гаргах, байгууллагын үзүүлж буй төрийн үйлчилгээг судалж жагсаалт гаргах, авлигын эрсдэлийг бууруулах, арилгахад чиглэсэн үйл ажиллагааг тодорхойлох, зөвлөмж боловсруулах ажлыг хийж гүйцэтгэлээ.

Үнэлгээний үр дүнг байгууллагын чиг үүрэг, бүтцийн эрсдэл, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны эрсдэл, хүний нөөцийн удирдлагын авлигын эрсдэл, ил тод байдал, хариуцлагын механизмтай холбоотой авлигын эрсдэл гэж 4 ангилан эрсдэлийг тодорхойлсон.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ