Манай компани Улаанбаатар хотод баригдаж буй өндөр зэрэглэлийн апартмент, хорооллуудын борлуулалтын ажилчдын ажлын гүйцэтгэлийн үнэлгээг 2 дахь жилдээ хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааг бид мистери шоппинг буюу нууцлаг худалдан авалтын аргаар хийсэн бөгөөд судалгаа нь борлуулалтын ажилчдын мэдлэг ур чадвар, харилцагчид мэдээлэл өгч буй байдал, харилцагчийг ойлгох, тэдний хэрэгцээ, шаардлагыг илрүүлэх, хэрэгцээ шаардлагад тохирсон бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож чадаж буй байдал болон борлуулалтыг хэрхэн дуусгаж байгаа зэрэг ур чадварыг үнэлэх зорилготой судалгаа байсан.