Skip links

Тамхины хэрэглээ, зан төлөвийн талаарх судалгааг 5 дахь жилдээ хийж гүйцэтгэлээ

Share This Post

Манай компани Дэлхийн 70 гаран оронд салбартай, Парист төвтэй Олон улсын судалгааны Ipsos Comcon компанитай хамтран Монгол улсын хүн амын тамхины хэрэглээ, зан төлөвийн судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Нийт 9 улс оронд зэрэг хийгдсэн энэхүү судалгаанд Монгол улсын хэмжээнд 1500 хуулиар тогтоосон тамхи татах насанд хүрсэн хүн амын дунд янжуур тамхи хэрэглэгчдийн хэрэглээг тодорхойлон нүүр тулсан ярилцлагын аргаар мэдээллийг цуглуулсан юм.

Тамхи татагчдын дунд хийгдсэн энэхүү судалгааг Манай компанийн хувьд 5 дахь жилдээ хийж гүйцэтгэж байгаа бөгөөд тамхины брэндүүдийн танигдсан байдал, тэдний имидж, татдаг тамхины брэнд, тухайн брэндийг сонгох болсон шалтгаан, худалдан авах, зан төлөв, тамхины технологиудын талаарх хэрэглэгчдийн ойлголт, тэдгээрийн чухал ач холбогдолтой байдал зэргийг тодруулах зорилготой судалгаа байсан.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ