Skip links

Улаанбаатар хотын иргэдийн Автомашин болон Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх талаар мэдээлэл авч буй эх үүсвэрийг тодорхойллоо

Share This Post

Мэдээлэл технологийн салбар хөгжихийн хэрээр хэрэглэгчийн мэдээлэл авах суваг өдөр хоногоор хувьсан өөрчлөгдөж байна. Үүнтэй холбоотойгоор бизнесийн байгууллагууд зорилтот хэрэглэгчиддээ өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээ мэдээлэл, зар сурталчилгааг оновчтой сувгаар хүргэж, үр өгөөжөө нэмэгдүүлэх нь хамгийн чухал асуудал болоод байна.

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн 80% гаруй нь автомашин болон үл хөдлөх хөрөнгө худалдан авах хэрэгцээ үүссэн тохиолдолд интернэт эх үүсвэрээс мэдээлэл хайдаг бөгөөд үүн дотроо зарын төрөлжсөн сайтууд болон фейсбүүк дэхь зарын томоохон группууд өндөр байр суурийг эзэлж байна.

Бид захиалагчийнхаа хэрэгцээний дагуу зарын төрөлжсөн сайтуудыг нарийвчлан судалж сайтуудын танигдсан байдал, хэрэглээ, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж буй хүчин зүйлсийг нарийвчлан гүнзгийрүүлж судалсан. Судалгааны түүвэрт сүүлийн 3-н жилийн хугацаанд авто машин болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан нийт 1400 иргэнийг хамруулсан.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ