Нийгэм эдийн засаг, улс орнуудын үсрэнгүй хөгжил дунд өдөр тутмын бараа таваараас өргөн хэрэглээний бүтээгдэхүүн хүртэлх хүний амьдралд шаардлагатай гарт баригдахаас нүдэнд төсөөлөгдөх бүхий л зүйлийг улс үндэстэн бүрийн БАЯЛАГ БҮТЭЭГЧ НАР бий болгосоор байна.
Улс орны хөгжил, мэдлэг боловсрол, соёлын хүчин зүйлсийн хөгжлийг даган эрүүл мэнд, шинжлэх ухааны салбар хүчээ авч буй энэ үед Судалгаа зөвлөх үйлчилгээний MMCG ХХК нь эрүүл мэнд, тэр дундаа эм үйлдвэрлэл, ханган нийлүүлэлтийн салбарт тэргүүлэгч байгууллагатай “Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа”-ны ажлыг хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааны хүрээнд MMCG компани нь зах зээлд гол нэр төрлийн эмийн бүтээгдэхүүний зах зээлд танигдсан байдал, хэрэглээ, үнэлгээ болон хэрэглэгчдийн сэтгэл ханамж, зорилтот сегментүүдийн ерөнхий зан төлөвийн талаар судлан түүнд үндэслэн захиалагч байгууллага бүтээгдэхүүнээ хэрэглэгчийнхээ хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн сайжруулах, бизнесийнхээ үйл ажиллагааг төлөвлөхөд шаардлагатай чухал мэдээлэл авсан юм.
Монгол хүний эрүүл энхийн төлөөх энэрэнгүй үйлсэд судалгааны ажлыг суурь болгон хамтран ажилласан захиалагч байгууллагадаа талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын хөгжил, цэцэглэлтэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.