Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-аас Хөгжлийн Шийдэл ТББ-тай хамтран хэрэгжүүлж буй REACH төслийн хаалтын үнэлгээг тодорхойлох судалгааг гүйцэтгэж захилагчдаа хүлээлгэн өглөө.
Уг төслийн хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан дараах үндсэн 4 чиглэлийн үйл ажиллгааг хэрэгжүүлсэн. Үүнд:
• Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд хамрагдах ур чадварын хэрэгцээг тодорхойлох;
• Бизнесийн зээлийн бичиг баримтын бүрдүүлэлтэд дэмжлэг туслалцаа үзүүлэх;
• Жижиг, дунд бизнесийн санхүүжилтэд төр болон хувийн хэвшлийн түншлэлийг бий болгох;
• Төслийн 5 салбар нэгжээс зээлийн зуучлалын үйлчилгээ үзүүлэх;
• “Жижиг, дунд бизнесийн санхүүжилт” форум зохион байгуулах;
Судалгааны түүвэрт дээрх 4 төрлийн үйл ажиллагаанд оролцож дэмжлэг туслалцаа авсан 4 аймаг, Улаанбаатар хотын нийт 380 ААН, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамрагдсан. Судалгааг тоон болон чанарын гэсэн 2 төрлөөр зохион байгуулсан бөгөөд тоон судалгаанд MMCG-CATI төвөөр дамжуулан утсаар судалгаа авахыг аргыг ашигласан бол чанарын судалгааг ганцаарчилсан ярилцлагын аргаар зохион байгуулсан.
Уг судалгааны үндсэн зорилго нь REACH төсөл өөрийн дэвшүүлсэн зорилтот үр дүндээ хүрсэн эсэхийг тодорхойлох явдал байсан. Судалгааны зарим үр дүнгээс дурьдахад жижиг, дунд бизнес эрхлэгчид цаашид санхүү бүртгэл тооцоолол (46%), борлуулалтын арга техник (45%), маркетинг зар сурталчилгаа (42%)-ны чиглэлийн сургалт, зөвлөх үйлчилгээ авахыг хүсч байна.