Skip links

Монголчуудын Азийн орноорх аялал жуулчлалын зан төлөв, хандлагын судалгааг амжилттай хийж гүйцэтгэлээ.

Share This Post

Монгол Улсад 2017 оны байдлаар нийт 469’309 жуулчин ирсэн байна. Харин Монгол Улсын нийт 104’076 иргэн гадаад улсад аялал жуулчлалын зорилгоор аялсан нь 2016 онтой харьцуулахад 22.0 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Манай байгууллагын хувьд Монголчуудын Азийн орноор аялсан зан төлөв, туршлага, хандлагыг тодруулах зорилготой судалгааг тоон болон чанарын судалгааны аргыг хослуулан гүйцэтгэсэн.

Тоон судалгааны хүрээнд сүүлийн 2 жилийн хугацаанд Азийн улс орнууд руу аялал жуулчлал болон эрүүл мэндийн зорилгоор аялсан нийт 600 иргэнийг нас хүйсийн тодорхой квотын дагуу судалгаанд хамруулсан бол чанарын судалгааны хүрээнд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг топ байгууллагуудын удирдах түвшний нийт 6 ажилтнаас ганцаарчилсан ярилцлагын аргаар мэдээллийг цуглуулсан.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ