Монголын Мянганы Сорилтын Сангаас техник, мэргэжлийн боловсролыг дэмжих зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Техник мэргэжлийн боловсрол, сургалтын төсөл нь барилга, уул уурхай, цахилгаан эрчим хүч, механик болон тээврийн салбар зэрэг үйлдвэрлэлийн голлох салбаруудын хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн техникийн ур чадвар олгох замаар хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ядуу хүмүүсийн цалин орлогыг нэмэгдүүлэхэд чиглэж байгаа юм.
Монгол улс нь Мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн үнэлгээнд хамрагдаж буй дэлхийн хоёр дахь улс юм.
Уг төслийн хүрээнд хийгдэх ажлуудын хүрээнд Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд 2010-2011 оны хичээлийн жилд элсэн суралцахаар өргөдөл гаргасан хүүхдүүдтэй холбогдож мэдээлэл цуглуулах “Тодруулах судалгаа” болон “Мөшгих судалгаа” гэсэн шат дараатай судалгааг 2011 оны 7-р сарын 20-оос 2012 оны 3-р сарын31-ны хооронд 8 сар гаруйн хугацаанд амжилттай хийж гүйцэтгэлээ.
Төсөл хэрэгжиж байгаа Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-д 2010-2011 оны хичээлийн жилд элсэн суралцахаар өргөдөл гаргасан 5100 хүүхэдтэй холбогдож судалгаа авах “Тодруулах судалгаа” –г 90.0 орчим хувьтай нь холбогдон судалгаа авч амжилттай дуусгасан. Уг судалгааг Ньютел ХХК-тай хамтран гүйцэтгэсэн бөгөөд Монгол улсад хийгдсэн анхны томоохон телефон судалгаа болсон юм.
“Тодруулах судалгаа”-ны дараагийн шат болох “Мөшгих судалгаа”-г мөн амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд уг судалгааг хийснээр судалгаанд оролцогчийн ажил эрхлэлт, боловсрол, түүний гэр бүлийн амжиргаанд мэргэжлийн боловсрол нөлөөлж буй эсэхийг үнэлэх, үнэлгээ хийснээр мэргэжлийн боловсрол Монголчуудын амьдралд хэрэгтэй эсэх, мөн цаашлаад уг салбарыг хөгжүүлэхийн тулд хэрхэн хөрөнгө оруулах хийх эсэхийг шийдэх зэрэг өндөр ач холбогдолтой ю