Skip links

УСУГ-ын Хэрэглэгчдийн Сэтгэл Ханамжийн Судалгааг 4 дэх жилдээ амжилттай хийж гүйцэтгэлээ

Share This Post

Манай компани УСУГ-ын “Хэрэглэгчдийн Сэтгэл Ханамжийн Судалгаа”-г 2013 оны 5-р сарын 3-наас 6-р сарын 01-ний өдрийн хооронд 4 дэх жилдээ амжилттай хийж гүйцэтгэлээ.  Судалгааны хүрээнд Улаанбаатар хотын 7 дүүргийг хамруулж өрх хэрэглэгчид,  төвийн 6 дүүргийг хамруулж аж ахуйн нэгж, байгууллага хэрэглэгчдийн судалгааг явуулсан.

Судалгааг нүүр тулсан ярилцлагын (F2F)аргаар батлагдсан анкетын дагуу явуулсан бөгөөд хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн индексийг өмнөх жилүүдийн аргачлалтай адил SERVQUALзагварын дагуу тооцож, үр дүнгийн бодит өөрчлөлтүүдийг жил бүрээр харьцуулж гаргаснаараа онцлог байлаа.

Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг судална гэдэг аливаа аж ахуйн нэгж, байгууллагын хувьд үйл ажиллагааныхаа чиглэлийг тодорхойлох, байгууллагынхаа дутагдалтай байгаа хэсгийг тодруулах болон дараа дараагийн үйл ажиллагаагаа төлөвлөн үнэлэх зэрэгт бодитой үндэс суурь болж өгдөгөөрөө судалгааны ач холбогдлыг өндөр түвшинд хүргэж байгаа юм.

Өнгөрсөн 4 жилийн судалгааны үр дүнд үндэслэж хэрэглэгчиддээ чиглэсэн бодлого, үйл ажиллагааг эрчимтэй явуулж, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаад олон нийтийн зүгээс талархалтай хандаж байгаа ч шүүмжлэлтэй зүйлсийг хэлж байсныг УСУГ-ын зүгээс анхааралдаа авч ажиллана гэдэгт итгэлтэй байна.

Улаанбаатар хотын өдрөөс өдөрт өсөн нэмэгдсээр байгаа өрх болон аж ахуйн нэгж, байгууллагын усны хэрэгцээг тасралтгүй 24 цагаар хангах, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ус түгээх, бохирыг зайлуулах өндөр хариуцлагатай ажлыг явуулж байгаа УСУГ-ын хамт олонд талархал илэрхийлж, ажилд нь өндөр амжилт хүсье.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ