Skip links

“Ухаалаг технологи ба өрхийн шинэ хэрэглээ”

Share This Post

Бид гурвалсан үйлчилгээний “БРЭНДИЙН СУДАЛГАА”-г Улаанбаатар хотын төвийн  6-н дүүрэгт хэрэглэгчдийг Гурвалсан үйлчилгээ ашигладаг болон ашигладаггүй гэж ангилан нийтдээ орон сууцны 350 айл өрхийг хамруулан явууллаа. Ингэж ангилснаар уг үйлчилгээ хэрэглэгчдэд хэр зэрэг танигдсан, брэнд тус бүрийг хэрэглэгч нар хэрхэн үнэлдэг, одоогийн ашиглаж буй үйлчилгээ нь өөрсдийнх нь хэрэгцээ шаардлагыг хэр зэрэг хангаж чаддаг, цаашид ямар брэндийг ашиглах сонирхолтой байгаа. Гурвалсан үйлчилгээний яг юуг нь илүү их чухалчилдаг зэрэг маш чухал мэдээллүүдийг 2 түвшинд харьцуулан харах боломжийг олгож байгаа юм.

Мөн бид зарим тоон үр дүнгүүдийг тайлбарлах, хэрэглэгчдийн худалдан авах зан төлөв, хэрэглээ, цаашдын хэрэгцээ шаардлагыг илүү нарийн мэдэхийн тулд маркетингийн судалгааны нэг  чухал арга болох ФОКУС БҮЛГИЙН ЯРИЛЦЛАГА /FGD/-ын аргаар чанарын судалгааг хийж гүйцэтгэсэн.

Захиалагч маань уг судалгааг хийлгэснээр өөрсдийн брэндээ цаашид хэрхэн хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сайжруулах, бизнесийн байгууллагуудын толгойны өвчин болоод байгаа маркетингийн үргүй зардлыг бууруулж зах зээл дээр маркетингийн оновчтой стратегиудыг баримталж одоогийн хэрэглэгчдээ хадгалж үлдэх, шинэ хэрэглэгчдийг хэрхэн татах зэрэг маш чухал мэдээллүүдийг олж авлаа хэмээн сайшааж байлаа.

XXI зуунд хүн төрөлхтөн ухаалаг технологийг өөрсдийн хэрэглээнд асар өндөр хурдацтайгаар нэвтрүүлж байгаа өнөө үед бид дэлхийн шилдэг технологийг өрхийн цоо шинэ хэрэглээ болгож буй “Гурвалсан үйлчилгээ” хэмээх салбарын судалгааг хийснээр Монголын мэдээлэл, технологийн салбарын хөгжилд бага ч гэсэн хувь нэмэр оруулж байгаадаа бид баяртай байна.

ХЭМЖИЖ ЧАДВАЛ ТА УДИРДАЖ ЧАДНА, УДИРДАЖ ЧАДВАЛ ТА АМЖИЛТАН ХҮРЧ ЧАДНА

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ