Манай компани 2013 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “Монголын Барилгын Үндэсний Ассоциаци” ТББ-тай түншлэлийн гэрээ байгуулан, маркетингийн сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааны хүрээнд барилгын компаниудын засаглал, менежмент, өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор маркетинг, борлуулалтын менежментийн сургалтыг өнгөрсөн 3 дугаар сард зохион байгууллаа.
Тус сургалтанд Эм Си Эс Проперти, Номин констракшн, Орчлон констракшн, Рендер, Тэдмэнт, Макс-Өргөө гэх зэрэг барилгын компанийн маркетинг, борлуулалтын менежерүүд хамрагдсан юм.
Эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулан, ард иргэдийн амьдрах таатай орчин, нөхцлийг бүрдүүлэхэд хүч, оюунаа зориулан буй барилгын салбарын та бүхнийхээ ажилд амжилт хүсье.