Skip links

Дэлхийн 100 гаруй улсад салбартай “Мистери шоппинг” судалгаагаар дагнан үйл ажиллагаа явуулдаг “Bare international” компанитай хамтран ажиллаа

Share This Post

Манай компани нь олон улсад “Мистери шоппинг” судалгаагаар дагнан үйл ажиллагаа явуулдаг “Bare international” компанитай хамтран FORD компанийн Монгол дахь албан ёсны салбарын засвар үйлчилгээний техникийн ажилчдыг үнэлэх судалгааг амжилттай зохион байгууллаа.

     Энэхүү судалгаагаар шоппер буюу мэргэшсэн худалдан авагчид үйлчлүүлэгчдийн дүрд тоглон FORD компанийн Монгол дахь албан ёсны засвар үйлчилгээний салбараар үйлчлүүлэн, техникийн ажилчдын МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАР, ЁС ЗҮЙ, ХАРИЛЦААНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ зэргийг бодит байдал дээр үнэлэн тодорхойлсон юм.

     Бидэнтэй хамтран ажилласан “Bare international” компани нь 1987 онд байгуулагдсан бөгөөд зөвхөн “МИСТЕРИ ШОППИНГ” буюу “НУУЦЛАГ ХУДАЛДАН АВАЛТЫН СУДАЛГАА”-аар дагнан үйл ажиллагаа явуулдаг олон улсын томоохон компани юм. Энэхүү компани нь дэлхийн даяар нийт 100 орчим улсад, сард дунджаар 1000 гаруй үйлчилгээний байгууллагын үйлчилгээний стандартыг хөндлөнгөөс үнэлж тодорхойлдог байна.

     Ийнхүү бид олон улсын томоохон судалгааны компанитай хамтран ажилласнаар энэ төрлийн судалгааг зохион байгуулах туршлага хуримтлуулж, судалгааны аргачлалаа улам илүү сайжруулж, хамтран ажилласан судлаачдын ур чадварыг нэмэгдүүлсэн чухал ажил боллоо. 

      Мистери Шоппинг “Үйлчилгээний процесс дахь асуудалтай цэгүүдийг илрүүлэх систем”

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ