Бид энэ удаа Монголын номер нэг ногоон хотхоныг цогцлоож буй “Номин констракшн” ХХК-тай хамтран өндөр орлоготой иргэдийн орон сууц худалдан авах зан төлвийг судаллаа.
Судалгааны зорилго нь өндөр орлоготой иргэдийн орон сууц худалдан авах зан төлөв, сонирхол, хэрэгцээ шаардлагыг тодорхойлоход чиглэгдсэн. Уг судалгааг чанарын судалгааны аргаар хийж гүйцэтгэлээ. Чанарын судалгааны арга нь хэрхэн, яаж, яагаад гэдэг асуултад хариулт өгдөг судалгааны арга юм.
Судалгаанд Bella Vista, River Garden, Seoul Royal County, Regency Residence, Japan town, Хунгийн хотхон гэх мэт Монголдоо өндөр зэрэглэлийн хотхонд тооцогдох хотхонуудын оршин суугчид хамрагдсан.
Энэхүү судалгаагаар өндөр орлоготой иргэд орон сууц худалдан авахдаа юуг чухалчилан үздэг, оршин суугчдын тав тухыг алдагдуулдаг зүйлс, үүнийг хэрхэн сайжруулахыг судласнаас гадна тансаг зэрэглэлийн хотхонуудын оршин суугчдын тархинд бий болсон имиджийг нарийвчилан судалсан юм.