Төрөөс авч хэрэгжүүлж байгаа авлигын эсрэг тэмцлийн нэг хэсэг нь авлигын нөхцөл байдал, цар хүрээ, шалтгаан, хэлбэрийг бодитой, үнэн зөвөөр тогтоох явдал юм. Энэ ажлын хүрээнд Авлигатай тэмцэх газар жил бүр “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г зохион байгуулдаг. Судалгааны мэдээлэл цуглуулах, мэдээллийн сан үүсгэх ажлыг манай компани Авлигатай тэмцэх газрын дэмжлэгтэйгээр амжилттай хийж гүйцэтгэлээ.
Судалгаанд тодорхой шалгуурыг хангахуйц дараах 8 салбар, хүрээний шинжээчдийг хамруулсан. Үүнд:
• Нийтийн алба (шүүх, хууль сахиулах салбараас бусад);
• Шүүх, хууль сахиулах салбар;
• Хэвлэл, мэдээллийн салбар;
• Улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага;
• Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллага;
• Бодлогын судалгаа, олон нийтийн санал бодлын судалгаа;
• Бизнесийн салбар;
• Иргэдийн төлөөлөл.
Энэхүү судалгааг жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газар хэрэгжүүлдэг бөгөөд том буюу “Grand” түвшний авлигын нөхцөл байдлыг харуулдагаараа онцлогтой. Авлигаас ангид, шударга нийгмийг цогцлооход шалтгаан нөхцлийг илрүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах нь чухал бөгөөд энэ үйл хэрэгт манай компани ийнхүү өөрсдийн хувь нэмрийг оруулж байна.