Skip links

APRC-ИЙН 9 ДЭХ УДААГИЙН ХУРЛЫГ МОНГОЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ ЭРХЭЭ АЛБАН ЁСООР ХҮЛЭЭН АВЛАА.

Share This Post

Монголын Маркетингийн Судалгааны Ассоциаци (ММRА)-ийн төлөөлөл Япон улсын Токио хотноо болсон Ази, Номхон далайн орнуудын судалгааны хороо (APRC)-ны 8 дахь удаагийн хурал, зөвлөгөөнд оролцож 2017 оны 9 дэх удаагийн хурлыг Монгол улсад албан ёсоор зохион байгуулах эрхээ 600 гаруй гишүүд, оролцогч төлөөлөгчийн өмнө APRC-ийн ерөнхийлөгч Peter Harris, Японы Маркетингийн Судалгааны Ассоциаци (JMRA)-ийн ерөнхийлөгч Takashi Makita-гаас хүлээн авлаа. Уг хурлыг Монголд зохион байгуулснаар Монголын бизнесийн байгууллагууд, маркетерүүд, судлаачид, зөвлөхүүд маань Ази, Номхон далайн бүс нутгийн маркетингийн судалгаа зөвлөх үйлчилгээний нэр хүндтэй, шилдэг компаниудын төлөөлөл, илтгэгч нарын сургалт семинарт оролцож, илтгэл танилцуулгыг нь сонсож, харилцан санал солилцох боломж нээгдэж байгаа юм. Ази, Номхон далайн бүс нутгийн 12 гишүүн орны маркетингийн судалгааны мэргэжлийн холбоодын төлөөллийн нэгдсэн APRC-ийн жил бүр зохион байгуулдаг энэхүү арга хэмжээ нь:
– Хорооны удирдах зөвлөл буюу үндэсний мэргэжлийн судалгааны холбооны төлөөллийн дээд хэмжээний уулзалт,
 – Маркетингийн судалгааны чиг хандлага, шинэ арга зүйн талаар танилцуулах, сургалт семинар
– Маркетингийн судалгааны тэргүүн туршлага, ололт амжилтын талаарх илтгэл танилцуулгыг танилцуулдаг албан ёсны аргa хэмжээ юм.
Олон улсын нэр хүндтэй хурлыг Монгол Улсад зохион байгуулснаар дараах ач холбогдолтой. – Монголын маркетингийн судалгааны салбарын хөгжлийг олон улсын түвшинд хүргэх, нэр хүндийг өсгөх – Ази, Номхон далайн бүс нутагт бүтээгдэхүүн, үйлчилгээгээ гаргаж, бизнесээ өргөжүүлэх – Маркетингийн болон судалгааны орчин үеийн чиг хандлага, арга аргачлал, шинэлэг техник технологитой танилцах, нэвтрүүлэх – Ази, Номхон далайн бүс нутгийн нэр хүндтэй судалгааны компани, судлаачидтай танилцах, туршлага судлах, хамтран ажиллах үүд хаалга нээгдэж байгаа юм. APRC-ийн энэ жилийн хуралдаанд “Collective Intelligence” буюу “Хамтын оюун ухаан” гэсэн сэдвээр зохион байгуулагдсан бөгөөд маркетингийн судалгааг хувь хүн, компани болон технологийн салбаруудтай хамтран хөгжүүлэх асуудлын талаар голлон авч хэлэлцсэн. Мөн хурлын дараа MMRA-ийн төлөөлөл Японы #1, дэлхийд #9 “INTAGE GROUP” болон Японы Nikkei group-ийн “NIKKEI Research” компаниудтай зочилж, туршлага судалсан.  
APRC-ийн IX хурал 2017 оны 9 дүгээр сард Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод болох болно. MMRA-ийн зүгээс маркетингийн судалгааг Монгол Улсад хөгжүүлэхээр зорин ажиллаж буй байгууллага, аж ахуйн нэгж, судлаачдыг холбоонд гишүүнээр элсэн орж хамтран ажиллахыг урьж байна.

Subscribe To Our Newsletter

Get updates and learn from the best

Бусад мэдээ