Манай Эм Эм Си Жи компани бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд тулгамдаж буй асуудал, тэдэнд шаардлагатай байгаа дэмжлэг, сургалт, зөвлөгөөг тодруулах суурь судалгааг 2016 оны 5, 6 саруудад амжилттай хийж гүйцэтгэлээ. Судалгааны хамрах хүрээнд Улаанбаатар хотод бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа шинэ болон хуучин нийт 150 эмэгтэй бизнес эрхлэгчдийг тоон судалгаанд хамруулж, мөн мэргэжилтнүүдийн дунд ганцаарчилсан ярилцлагыг зохион байгуулж, судалгааны үр дүнг гаргалаа. Судалгааны үр дүнд үндэслэн тус төвийн бизнес төлөвлөгөөг Азийн сангаас боловсруулсан болно.
KOICA байгууллагын дэмжлэгтэйгээр Нийслэлийн ЗДТГ, Азийн сан, Хөгжлийн шийдэл ТББ, МҮХАҮТ, Голомт банк, Голомт СЕКЮРИТЗ ХХК-тай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес инкубатор төв 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр нээлтээ хийлээ. “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв” нь долоо хоногийн Даваа-Бямба гараг хүртэл зуны улиралд 9.00-21.00 цагт, өвлийн улиралд 9.00-19.00 цагт ажиллах юм. Тус төвд үйлчлүүлэгчид болон бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулж компьютер, өндөр хурдны интернэт, хурал уулзалт зохион байгуулах танхим, хүүхэд тоглох өрөөг тохижуулжээ.
Төслийн хүрээнд нийслэл хотын эдийн засгийн хөгжилд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх зорилгоор 3 жилийн хугацаатайгаар Бизнес Төв болон Бизнес Инкубатор төв байгуулсан бөгөөд бизнес, үйлдвэрлэлийн зөвлөх үйлчилгээ болон харилцан хэлхээ холбоо тогтоох үйл ажиллагаа явуулах боломжуудыг эмэгтэйчүүдэд олгохын зэрэгцээ тэдэнд тусгайлан зориулсан тодорхой тооны сургалтууд болон санхүүгийн бүтээгдэхүүн бий болгох үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүддээ амжилт хүсье.
Жич: Төв Нийслэлийн засаг захиргааны 4 дүгээр байр буюу хуучнаар Улаанбаатар банкны шилэн барилгын 1 давхарт байрлаж байгаа болно. Мөн “Бизнес Эрхлэгч Эмэгтэйчүүдийн Төв” нэртэй Facebook хуудаснаас төвтэй холбоотой мэдээ мэдээллийг аваарай.
- Business IntelligenceБайгууллагын алсын хараа 360° шинжилгээБрэнд хэрэглэгчийн зан төлвийн судалгааШинэ бизнес, бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн судалгааЗар сурталчилгааны үр өгөөж хэмжих судалгааҮндэсний медиа хэрэглээний судалгаа
- Think Tank
- Сургалт
- Тайлан
- Үйлдвэрлэгчдэд зориулав