Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хүүхдийн сангийн 2015 оны судалгааны тоон мэдээгээр дэлхий дээр 663 сая хүн сайжруулсан ундны эх үүсвэрээр хангагдаж чадахгүй байна. Цаашид 2050 он гэхэд дэлхийн ам 9.3 тэрбум болж усны хэрэглээ 33 хувиар нэмэгдэхийн зэрэгцээ хүнс, усны хэрэгцээ 70 хувиар нэмэгдэнэ гэж тооцжээ. Манай улс дэлхийн цэвэр усны нөөцийн ердөө 0.00004 хувийг бүрдүүлдэг бол бид дэлхийн хүн амын 0.04 хувийг бүрдүүлдэг байна. Тэгэхээр бид бусдаас 1’000 дахин илүү усаа хэмнэх хэрэгтэй байх нь…
Улаанбаатар хотын орон сууцанд амьдарч байгаа нэг хүн өдөрт дунджаар 200 литр ус хэрэглэж байгаа бол гэр хороолол амьдарч байгаа хүн өдөрт дунджаар 6-8 литр ус хэрэглэж байна.
Ус Сувгийн Удирдах Газар нь 57 жилийн турш нийслэлийн хүн амыг цэвэр усаар хангах, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлж ирсэн. Манай компани УСУГ-ын хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн судалгааг 7 дахь жилдээ хийж байгаа бөгөөд үр дүнг өмнөх жилүүдтэй харьцуулан дүгнэж байгаагаараа онцлогтой. Хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг хэмжиж хэрэгцээ шаардлагыг нь хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлж, үйл ажиллагаагаа төлөвлөнө гэдэг үйлчилгээний байгууллагын хамгийн том соёл билээ.